Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Монголын нийт газар нутгийн 40 гаруй хувь нь салхины нөөцөөрөө салхин цахилгаан станц байгуулах бололцоотой

Posted by ИТХ on 2010

Монголын салхины эрчим хүчний ассоциацийн гүйцэтгэх захирал,  “Клинтек” ХХК-ийн ерөнхий инженер Э.Мягмардорж бидэнд дараах тодруулгыг өгсөн юм.

– Нарны эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой ч салхины станцаас 3-4 дахин үнэтэй болохоор бизнесийн талаас хөгжүүлэхэд төвөгтэй байдаг. Монголын өнөөгийн хууль эрх зүйн орчинд нарны эрчим хүчний парк байгуулаад өртөгөө 15 орчим жилийн дараа нөхөх бол салхин парк 5-8 жилийн дараагаас ашгаа өгөхөөр байгаа юм.

Тэрчлэн манай нийт газар нутгийн 40 гаруй хувь нь салхины нөөцөөрөө салхин цахилгаан станц байгуулах бололцоотой. Сүхбаатар, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудын нутаг тэгш талбайтайн дээр газар тариалангийн зориулалттай талбай бага байдаг, мөн БНХАУ-тай ойр байдаг нь зардал багатай болгодог. Тиймээс эдгээр нутгуудад салхин паркийг бизнесийн зорилгоор ашиглахад үр ашигтай гэж судлаачид үздэг.

Харин уулархаг нутаг, салхины нөөцтэй хэдий ч салхин паркийн техникийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөх салхины хуйлрал их явагддаг, түүнчлэн  ихэнх тэгш талбайд эзэмшигчтэй болсон байдаг нь зардал ихэсгэх дутагдалтай байдаг.


Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: