Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

“Ил тод байдал” сангийн товч дүгнэлт

Posted by ИТХ on 2010

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар өмнө ба баруун аймгуудын арав гаруй сумдад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц байгуулсан үйл явц, тэдгээр станцууд одоо хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулсны дараа дараах дүгнэлтийг хийж байна.

Сайн тал, ололт:

–       1990 оноос хойш харанхуй байсан хөдөөгийн сумдыг өдөрт цөөн цагаар ч гэсэн цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн.

–       Ирэх жилүүдэд Дэлхийн банк болон бусад донор орнууд буцалтгүй тусламж хэлбэрээр сэргээгдэх эрчим хүчний станц нэлээд олныг барьж өгөхөөр яригдаж байна. Үүнд манай улсын Засгийн газар зохих хүчин чармайлт гаргаж өөрийн хөрөнгөөр дээрх станцуудыг барьсан явдал нөлөөлсөн байх талтай.

–       Хамгийн ирээдүйтэй эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхины эрчим хүчний станцыг байгуулж ашиглах талаар Монгол улс зохих туршлага хуримлуулж байна.

Сул тал, алдаа:

2007 онд тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын тушаалаар нэр бүхий найман суманд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахаар нийт 70 тэрбум 340 сая төгрөгийг тендер зарлахгүйгээр дотоодын компаниудад  шууд гэрээгээр өгсөн байдаг. Ингэж байгуулсан станцуудын дийлэнх өнөөдөр эвдэрч гэмтэн хэвийн ажиллаж чадахгүй байгаа тул гүйцэтгэгч компаниудыг шүүхэд өгнө гэж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд С.Зоригт 2010 оны хавар мэдэгдэж байсан боловч одоогоор аль нэг компани хариуцлага хүлээсэн тухай мэдээлэл алга байна.

–      Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний станц бариулахдаа энэ салбарт огт туршлагагүй компаниудад зөвхөн санхүүгийн чадавхийг харж гэрээ байгуулсан нь олон тэрбумын өртөгтэй төслүүдийг үр дүн муутай болгожээ.

–       Нар, салхины цахилгаан станцыг барих ажлын явцад мэргэжлийн хяналт шалгалт үндсэндээ орхигдсон байжээ.

–       Аль болох олон сумыг хамруулах зорилгоор тэгшитгэж, нэг суманд  ердөө 80-150 кВт-ын хүчин чадалтай станц байхаар тооцоолсон нь тухайн сумдын хэрэгцээг хангадаггүй, дээрээс нь эвдрэл гэмтэл тасардаггүй буюу огт ажиллахаа больсон тул өнөөдөр тэдгээр сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд зохион байгуулж байна.

Дүгнэлт, санал, зөвлөмж:

– Засгийн газраас анхнаасаа цөөн тооны сумдыг сонгон авч хангалттай хүчин чадалтай станцуудыг байгуулж эхэлсэн бол илүү үр дүнтэй болж олон тэрбум төгрөгийг үр ашиг муутай зарцуулахгүй байжээ.

– Сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барих ажлын үе шат болгонд мэргэжлийн хяналт байх шаардлагатай. 

– Нар, салхины цахилгаан станц нь технологийн нэлээд өндөр түвшний байгууламж тул олон улсын нээлттэй тендер зарлах, гадаадын туршлагатай компаниудтай хамтран ажиллах нь чухал байна.

– Эдгээр цахилгаан станцыг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтанд хүлээж авах үе шатанд тухайн сум орон нутаг, иргэдийн саналыг авах, ялангуяа хяналт тавих эрх олгох шаардлагатай.

– Барьж байгуулсан станцууд нь шаардлага хангаагүй, эвдэрч гэмтсэн гүйцэтгэгч компаниудыг ил тодоор зарлаж хариуцлага хүлээлгэх цаг болсон байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: