Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Баянхонгор аймгийн Шинэжинст сум’ Category

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.



Advertisements

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

Мэргэжлийн бус компаниудтай шууд “түлхүүр гардуулах” гэрээ хийж, ажлаа гүйцэтгүүлжээ

Posted by ИТХ on 2010

“…Гэвч төрийн захиалгаар, хувийн хэвшлийн байгууллагуудын хийсн олон ажлаас цөөхөн тооны ажил үр дүнгээ өгсөн дүн гарч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Сэрвэй, Манлай, Говь-Алтай аймгийн Цээл, Дорноговь аймгийн Хатанбулаг зэрэг сумдад тавигдсан тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь тендерийн сонгон шалгаруулалт хийлгүй мэргэжлийн бус компаниудад шууд “түлхүүр гардуулах” гэрээгээр ажлыг гүйцэтгүүлсэн, техникийн хяналт хангалтгүй хийсэн, гүйцэтгэгч компаниуд чанар муутай тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна…”

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Т.Цэрэнпүрэв, М.Түмэнжаргал, доктор, дэд проф. Г.Пүрэвдорж нарын тавьсан илтгэлээс авав.

 

 

 

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , | Leave a Comment »

Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь станцын талаарх сүүлийн үеийн мэдээ

Posted by ИТХ on 2010

2010 оны 10-р сарын байдлаар 12 сэнснээс ердөө 5 сэнс ажиллагаатай байна. Өмнө нь ажиллахгүй байсан 5 сэнс дээр нэмж,  8-р сарын эхээр болсон шуурганаар шуурганаар 2 сэнс унажээ.  Үүнийг 2010 оны 11-р сард багтаан сэргээн засаж, станцыг хэвийн ажиллагаанд оруулна хэмээн “Баян констракшн” ХХК-ынхан мэдэгдсэн байна.

Харин нарны цахилгаан станц нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд уг нар, салхины хосолсон станц Шинэжинст сумыг өдрийн долоон цаг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ажээ.

Posted in + Баянхонгор аймгийн Шинэжинст сум | Tagged: | Leave a Comment »

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нар, салхи хосолсон станцын зураг

Posted by ИТХ on 2010

Posted in + Баянхонгор аймгийн Шинэжинст сум | Tagged: , | Leave a Comment »

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нар, салхи хосолсон станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

150 кВт-ын хүчин чадалтай нар, салхи хосолсон станц. Үүний 120 нь салхи, 30 нь нарны эрчим хүчнийх.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: ’Баян констракшн’’ ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

920 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2008 оны 12-р сард ашиглалтанд оруулжээ. Гэвч удалгүй чанарын шаардлага хангахгүй байгаа нь тодорхой болжээ.

2009 оны 9-р сард тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Эрчим хүчний газраас албан шаардлага хүргүүлж, мөн оны 10-р сард багтаан хэвийн ажиллагаанд оруулахгүй бол гэрээг цуцалж, гэрээнд заасны дагуу шүүхэд хандахаа мэдэгдэв. Хариуд нь тус компани 2009 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор хэвийн ажиллагаанд оруулах болсноо мэдэгдсэн байсан.

2010 оны 10-р сарын байдлаар, өмнө нь ажиллахгүй байсан 5 сэнс дээр нэмж,  8-р сарын 2-ны өдрийн шуурганаар 2 сэнс унасан. Ингээд 12 сэнснээс ердөө 5 сэнс ажиллаж байна. Нарны цахилгаан станц нь хэвийн ажиллаж байгаа. 2010 оны 11-р сард багтаан станцын хэвийн ажиллагаанд оруулна хэмээн”Баян констракшн” ХХК-ынхан мэдэгдсэн байна. Тус сумыг өдрийн 7 цаг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ажээ.

Posted in + Баянхонгор аймгийн Шинэжинст сум | Tagged: | Leave a Comment »