Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой баг’ Category

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой баг дахь нарны цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

100 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц нь аккуммуляторын байр нь тоосго, 135 Вт-ын 760 ширхэг Kyocera-ийн нарны дэлгэц, цэнэг хураагуур нь 2 В-ийн 600 А*цагийн 840 ширхэг, Leonics-ийн MTP-416F маркийн 60 кВт чадалтай 2 ширхэг инвертер, Leonics-ийн SCM-240140 маркийн 4 ширхэг контроллертай, 7 ширхэг холболтын хайрцагтай, нар, салхины мониторинг системүүдээс бүрддэг байна.

Захиалагч:

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний газар, Дэлхийн банкны Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл.

Гүйцэтгэгч:

БНХАУ-ын “Kyocera (Tianjin) sales & trading corporation” ХХК

Туслан гүйцэтгэгч:

“Малчин трейд” ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

899 мяга 990 ам долларын өртөгтэй станцыг Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн агентлаг, ДДБОС, Недерландын Засгийн газарын буцалтгүй тусламжаар барьсан.

Ажлын явц, үр дүн:

2009 оны 6-р сараас барилга угсралтын ажил эхэлжээ.

2010 оны 7 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2010 оны 10-р сарын байдлаар, тус нарны цахилгаан станц хэвийн ажиллаж, 24 цагийн турш цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж байгаа аж.

Advertisements

Posted in + Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой баг | Tagged: | Leave a Comment »