Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Дорноговь аймгийн Мандах сум’ Category

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.



Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

Дорноговь аймгийн Мандах сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын тухайн

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

200 кВт-ын хүчин чадалтай. Үүний 120 нь нар, 80 нь салхины эрчим хүчнийх.

80 КВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ САЛХИН СТАНЦЫН ТУХАЙ:

Станц нь тус бүр 10 кВт чадал гаргах 8 ширхэг BBWC EXCEL R-240 маркийн салхин турбин, 450 А*цагийн багтаамжтай 360 ширхэг цэнэг хураагуур, CPTT-180KVA маркийн 100 кВт чадалтай инвертер, GDF-60KW маркийн 3х380, 60кВт шулуутгагч, салхины хурд, чиг болон системийн эд ангиудын талаарх мэдээлэл цуглуулагч багаж, хэмжилтийн төхөөрөмж, 1 кВт тог баригч, өнгөт принтер бүхий иж бүрэн компьютер, нар, салхи, дизелийн удирдлагын монитортай. Салхи багатай үед нөөцийн дизель станцаар ажиллах чадалтай аж.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: “Престиж Инженеринг” ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

483 сая 889 мянган төгрөг 2006 оны Монгол улсын төсөвт суугдсан.

Ажлын явц, үр дүн:

2007 оны 8-р сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2009 онд МҮОНТ-ийн “Орхигдсон хязгаар нутгаар” нэвтрүүлгээр тус салхин цахилгаан станц муу ажиллагаатай тухай үзүүлэв. Мөн салхины хүч хэт ихэссэн тохиолдолд л бага цахилгаан гаргадаг энэ сэнсийг нутгийн иргэд “гамшгийн сэнс” хэмээн нэрийддэг байсан байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ станцын тухай,  байнга шуурга шуурч байвал ажилладаг гэж байв.

2010 оны эхний улиралын байдлаар, тус салхин цахилгаан станц хэвийн ажиллаж байгаа бөгөөд сумын төвийг өдөр 5-8 цагаар эрчим хүчээр хангаж байжээ.

НЭМЖ БАРЬСАН 120 КВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙ:

Өмнө нь тавигдсан 80 квт-ын салхин сэнс дээр нэмж байгуулахын зэрэгцээ аккумуляторын хүчин чадлыг нэммсэн ажээ.

Харөнгө оруулалт, төсөвт өртөгийн эх үүсвэр, хэмжээ:

3,2 сам ам доллар, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл хийх төслийн хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан.

Ажлын явц, үр дүн:

2010 он ашиглалтанд орсон.

2010 оны 10-р сарын байдлаар, хуучин ажиллаж байгаа 80 кВт-ын станцтай нийлээд Мандах сумыг 24 цагаар цахилгаан эрчим хүчээр хангах болсон.

Posted in + Дорноговь аймгийн Мандах сум | Tagged: | Leave a Comment »

Дорноговь аймгийн Мандах сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын зургууд

Posted by ИТХ on 2010

Тус сум 2007-2010 оны эхэн хүртэл 5-8 цаг цахилгаан эрчим хүчинд холбогддог байсан бол одоо 24 цагийн турш цахилгаатай болсон.

Posted in + Дорноговь аймгийн Мандах сум | Tagged: | Leave a Comment »