Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум’ Category

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь салхин цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

100 кВт-ын хүчин чадалтай.

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

Тодорхойгүй

Гүйцэтгэгч: “Автор” ХХК

Ажлын явц, үр дүн:

2004 он: “Автор” ХХК нь өндөр хөгжилтэй орнуудад хуучин жижиг станцуудаа буулгасныг нь авчирч ажилуулах санааг танилцуулж ХБНГУ-аас 100кВт-ын хүчин чадалтай салхин генератор авчирчээ. Гэвч “германчуудын гологдол” энэ станцыг ажиллуулах мэргэжлийн хүнгүй байсан тул “Гранд Повер” ХХК-ын  инженерүүд очиж 12-р сард ашиглалтанд оруулсан талаар “Гранд Повер” ХХК-ийн сайт дээр бичигдсэн байв.

2005 он: 700 000 кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, сумын хэрэглээний 50%-ийг хангаж байжээ.

2008 он: Гэвч тус сумыг зүүн бүсийн эрчим хүчний сүлжээнд холбосноор энэ станцыг ердөө 3 жил ашигласан байна. Уг станцыг одоо хаана, хэрхэн ашигладаг талаар тодорхой мэдээлэл алга.

Posted in + Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум | Tagged: | Leave a Comment »