Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Ховд аймгийн Цэцэг сум’ Category

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.



Advertisements

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

100 кВт хүчин чадалтай нарны цахилгаан станц нь аккуммуляторын дулаалсан байр, 175 Вт-ын 570 ширхэг “Trina solar”-ийн нарны дэлгэц, цэнэг хураагуур нь 2 В-ийн 1000 А*цагийн 360 ширхэг, Leonics-ийн MTP-416F маркийн 60 кВт чадалтай 2 ш инвертер, SCP-240120 маркийн  удирдлагын хайрцаг, нар, салхи, дизелийн удирдлагын мониторуудаас бүрдэнэ.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв.

Гүйцэтгэгч: “Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм.

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

Монгол Улсын төсвийн тухай 2006 оны хуульд 395 сая төгрөг, Монгол улсын төсвийн тухай 2007 оны хуульд 780 сая төгрөгөөр тооцохоор тусгагдсан. Нийт төсөв нь 1 тэрбум 175 сая төгрөг бөгөөд гүйцэтгэл нь 1 тэрбум 154  сая төгрөг болжээ.

Ажлын явц, үр дүн:

2006 оны 6 сард, сумын төв хонхор газар байрладаг, салхины хүч багатайг харгалзан Сангийн сайд болон Түлш, эрчим хүчний сайдын хамтарсан тушаалаар дизель станцтай хослон ажиллах 60кВт чадалтай нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэж, тендер зарласан боловч төсөвт өртөгтөө багтсан нэг ч тендер ирээгүй учир тендерийг хүчингүй болгожээ.

2006 оны 9 сар сард хүчин чадлыг бууруулж, 30 кВт чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэгч сонгох тендер зарласан байна.

2006 оны 11-р сард, тендерт оролцогсдоос хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэх “Нью прогресс” ХХК-тай гэрээ байгуулжээ.

2007 оны 3-р сард, Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2007 оны 50 дугаар тогтоол, Түлш, эрчим хүчний Сайдын 2007 оны 25 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймгийн Цэцэг суманд нэмж 70 кВт-ын чадалтай нарны цахилгаан станц барихаар “Нью пауэр” ХХК-тай шууд гэрээ байгуулсан байна.

2008 оны 11 сард, “Нью прогресс” ХХК, “Нью пауэр” ХХК-ууд барьсан  нарны цахилгаан станц ашиглалтанд орж, Улсын комисст хүлээн авсан.

2009 оны 4-р сарын байдлаар, нийтдээ 148718 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн, цахилгааны төлбөрт сардаа гэрт амьдардаг айлаас 5000 төгрөг, орон сууцанд амьдардаг айлаас 6000 төгрөг, тэтгэврийн хүнээс 3000 төгрөг тус тус хурааж, хуримтлалын сандаа 2,5 сая төгрөг хуримтлуулаад байжээ.

2010 оны 10-р сарын байдлаар, тус нарны цахилгаан станц хэвийн ажиллаж, Цэцэг сумын төвийг нартай үед өдөрт 14-15 цаг, бүрхэг үед өдөрт 7-8 цаг эрчим хүчээр хангаж буй ажээ.

Posted in + Ховд аймгийн Цэцэг сум | Tagged: , , | Leave a Comment »

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станцын зургууд

Posted by ИТХ on 2010

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станц барих тендерт  “Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК нар ялсан. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм.


Posted in + Ховд аймгийн Цэцэг сум | Tagged: , , | 1 Comment »