Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Өвөрхангай аймгийн Богд сум’ Category

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.



Advertisements

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

Мэргэжлийн бус компаниудтай шууд “түлхүүр гардуулах” гэрээ хийж, ажлаа гүйцэтгүүлжээ

Posted by ИТХ on 2010

“…Гэвч төрийн захиалгаар, хувийн хэвшлийн байгууллагуудын хийсн олон ажлаас цөөхөн тооны ажил үр дүнгээ өгсөн дүн гарч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Сэрвэй, Манлай, Говь-Алтай аймгийн Цээл, Дорноговь аймгийн Хатанбулаг зэрэг сумдад тавигдсан тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь тендерийн сонгон шалгаруулалт хийлгүй мэргэжлийн бус компаниудад шууд “түлхүүр гардуулах” гэрээгээр ажлыг гүйцэтгүүлсэн, техникийн хяналт хангалтгүй хийсэн, гүйцэтгэгч компаниуд чанар муутай тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна…”

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Т.Цэрэнпүрэв, М.Түмэнжаргал, доктор, дэд проф. Г.Пүрэвдорж нарын тавьсан илтгэлээс авав.

 

 

 

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , | Leave a Comment »

Өвөрхангай аймгийн Богд суманд дахь салхины цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт: Салхины эрчим хүчээр 80 кВт-ын цахилгаан гаргах хүчин чадалтай станц.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: “АБ Солаар” ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

90 кВт-ын хvчин чадалтай станцыг  557.5 сая төгрөгийн төсөв өртгөөр барихаар төлөвлөжээ. ЗГ-ын 2006 оны 19-р тогтоолоор хvчин чадлыг 150 кВт болгон нэмж байж.

Ажлын явц үр дүн:

2007: Барилгын ажил эхэлсэн.

2008 оны 11-р сар: Ашиглалтанд орсон гэж мэдээлэгдэж байв.

2010 оны 10-р сарын байдлаар тус станц ажиллахгүй байна.  Тиймээс Эрчим хүчний газрынхан гүйцэтгэгч “АБ Солаар” ХХК-ийг шүүхэд өгөхөөр холбогдох материалуудыг бэлтгэж буй ажээ.

Posted in + Өвөрхангай аймгийн Богд сум | Tagged: | Leave a Comment »