Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Өмнөговь аймгийн Манлай сум’ Category

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.



Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

“Үүрэг трейд” ХХК-ийн авсан бусад тендерүүд

Posted by ИТХ on 2010

2010 онд 2.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Нийслэлийн “Спорт цогцолбор”-ын барилгыг барих тендэрт шалгарсан. Энэ жил 103 сая төгрөг сая төгрөгийг аваад, үлдсэн хөрөнгө оруулалтаа ирэх жил авна.

2006-2009 онд 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй Увс аймгийн Улаангомын спортын ордныг барьсан. Мөн Улаангом хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга угсралтын ажлын тендерийг авч 2010 онд дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл байна.

2008 оны сүүлээр хог тээврийн авто машин нийлүүлэх сонгон шалгаруулалтанд “Үүрэг трейд” ХХК, “Моннис” ХХК-ууд сонгогдсон. “Үүрэг трейд” компани хог тээврийн зориулалттай, шахдаг тэвштэй 13 авто машиныг нийлүүлэх гэрээ байгуулан, 2009 оны 4-р сард гэрээний дагуу машин техникуудыг авчирч хүлээлгэн өгчээ.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: | Leave a Comment »

Үүрэг трэйд ХХК судалгаа, шинжилгээний ажил хангалттай хийлгүйгээр нар, салхи хосолсон станц барьжээ

Posted by ИТХ on 2010

Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатын тусламжтайгаар Өмнөговь аймгийн Манлай сумд барих станцын ажлыг мэргэжлийн компаниас булаан авсан ч тавьсан сэнс нь нэг удаагийн салхины аяыг ч даалгүй нуран унасан гэсэн мэдээлэл байна. Тус сумын удирдлага нурж унасан сэнсээ засуулахаар “Үүрэг холдинг”-ийн О.Баяртай уулзах гээд чаадаагүй байна.

2009 оны 10-р сард гарсан Улсын мэргэжлийн хяналын газрын дүгнэлтэд, салхин цахилгаан станц ажиллагүй байгаа шалтгаан нь байгуулахаас өмнөх судалгаа, шинжилгээний ажил хангалттай хийгдээгүй, байршлыг оновчтой сонгоогүй зэрэг гүйцэтгэгч байгуулага болох “Үүрэг трейд” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа юм гэжээ.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: | Leave a Comment »

Үүрэг трэйд ХХК судалгаа, шинжилгээний ажил хангалттай хийлгүйгээр нар, салхи хосолсон станц барьжээ

Posted by Хууль зүйн тусгай хөтөлбөр on 2010

Түлш эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатын тусламжтайгаар Өмнөговь аймгийн Манлай сумд барих станцын ажлыг мэргэжлийн компаниас булаан авсан ч тавьсан сэнс нь нэг удаагийн салхины аяыг ч даалгүй нуран унасан гэсэн мэдээлэл байна. Тус сумын удирдлага нурж унасан сэнсээ засуулахаар “Үүрэг холдинг”-ийн О.Баяртай уулзах гээд чаадаагүй байна.

2009 оны 10-р сард гарсан Улсын мэргэжлийн хяналын газрын дүгнэлтэд, салхин цахилгаан станц ажиллагүй байгаа шалтгаан нь байгуулахаас өмнөх судалгаа, шинжилгээний ажил хангалттай хийгдээгүй, байршлыг оновчтой сонгоогүй зэрэг гүйцэтгэгч байгуулага болох “Үүрэг трейд” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа юм гэжээ.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: | Leave a Comment »

Мэргэжлийн бус компаниудтай шууд “түлхүүр гардуулах” гэрээ хийж, ажлаа гүйцэтгүүлжээ

Posted by ИТХ on 2010

“…Гэвч төрийн захиалгаар, хувийн хэвшлийн байгууллагуудын хийсн олон ажлаас цөөхөн тооны ажил үр дүнгээ өгсөн дүн гарч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Сэрвэй, Манлай, Говь-Алтай аймгийн Цээл, Дорноговь аймгийн Хатанбулаг зэрэг сумдад тавигдсан тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь тендерийн сонгон шалгаруулалт хийлгүй мэргэжлийн бус компаниудад шууд “түлхүүр гардуулах” гэрээгээр ажлыг гүйцэтгүүлсэн, техникийн хяналт хангалтгүй хийсэн, гүйцэтгэгч компаниуд чанар муутай тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна…”

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Т.Цэрэнпүрэв, М.Түмэнжаргал, доктор, дэд проф. Г.Пүрэвдорж нарын тавьсан илтгэлээс авав.

 

 

 

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Манлай сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

150 кВт-ын хүчин чадалтай. Үүний 120 нь салхи, 30 нь нарны станц юм.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: Үүрэг трейд ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

910 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2007 оны сүүлээр ашиглалтанд орсон гэж мэдээлэгдсэн.

2010 оны 10-р сарын байдлаар, 12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн улмаас ажиллахгүй байгаа юм байна. Тиймээс станцыг хэвийн ажиллагаанд оруулсны дараа Улсын комиссыг ажиллуулах шийдвэр гарчээ. Нарны цахилгаан станц нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Манлай сумын төвийг өдөрт 11 цаг цахилгаан эрчим хүчээр хангаж буй ажээ.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: , | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Манлай сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын зургууд

Posted by ИТХ on 2010

Тус сумын нар, салхины хосолсон станцын12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн учраас ажиллахгүй байгаа юм байна.

 

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: , | Leave a Comment »