Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Өмнөговь аймгийн Сэврэй сум’ Category

Өмнөговь аймгийн Сэврэй сум дахь салхин цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

70кВт чадалтай салхин цахилгаан станц. Техникийн хувьд тус бүр 20 кВт чадал гаргах 4 ширхэг “Anhua new energy development Co.,Ltd”-ийн AH-20 kW маркийн салхин турбин.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: “АБ Солаар” ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

Монгол улсын төсвийн тухай 2006 оны хуульд 398 сая 590 мянган төгрөг тусгагдсан.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2007 оны үед хүчин чадлыг нэмж 150 кВт болгосон ч төсвөө нэмээгүй тул гүйцэтгэгч  компани нь төсөвтөө тааруулж хүчин чадлыг нь багасгажээ.

2008 оны 11 сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2008 онд, энэ салхин цахилгаан станцыг шаардлага хангахгүй байгаа гэж үзээд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан хөөцөлдөж Нарийн сухайтаас 15 кВт-ын өдөр хүчдэлийн шугам татах хөрөнгийг улсын төсөвт суулгуулжээ. Үүнээс учир салхин цахилгаан станцад зориулж 0,4 кВ-ын түгээх сүлжээг шинэчлэх ажил хийгдээгүй байна.

2009 оны эхний улирлын байдлаар, салхин цахилгаан станцын инвертор нь удаа дараагийн гэмтэл, мөн конвертор нь ажиллагаагүй болсон байжээ. Салхин сэнсний салхины хурд хэмжигч ажиллагаагүй, тулгуурын холбоос зохих стандартын дагуу чангалагдаагүй байв. Тиймээс мэргэжилтнүүд, гэрээний баталгаат хугацаанд дээрх гэмтлийн гүйцэтгэгчээр засварлуулж, хэвийн ажиллагаанд оруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Posted in + Өмнөговь аймгийн Сэврэй сум | Tagged: | 1 Comment »