Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Posts Tagged ‘Түлш эрчим хүчний сайд асан Д.Эрдэнэбат’

“Баян констракшн” ХХК ганцхан жилд 25 тэрбум 125 сая төгрөгийн тендер авчээ

Posted by ИТХ on 2010

Компанийн тухай Барьсан байгууламж, үр дүн Эзэмшил, өмнөх тендер
“Баян констракшн” ХХК  

2001 оны 8-р сард байгуулагдсан.

Хаяг: ЧД, Их тойруу-53/3, Мега төв (Баянбүрдийн тойргийн замын урд талд)

Утас:  91914098,

Факс: 70116888

Дөрвөн сумын нутагт нар, салхи хосолсон цахилаагн станц барихаар нийт 3 тэрбум 650 сая төгрөгийн тендер авсан. Энэ нь 2007 онд хийсэн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын тэн хагас нь юм. 

Гэсэн ч энэ компанийн барьсан станцуудын сэнсний 80 гаруй хувь ажиллахгүй байсаар өдий хүрсэн.

Захирал: Д.Буянтогтох 

“Баян констракшн” ХХК-ийн зөвхөн 2007 онд Түлш эрчим хүчний сайдын багцаас (“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат сайд байв) авсан ажлын жагсаалт                         Цахилгаан дамжуулах агаарын шугам:

1. Хөвсгөл аймгийн Цатаан-Уул Могойн голын 35 кв-ын 100 км шугам. – 2007 онд санхүүжигдэх – 1.800.000.000
2. Тосонцэнгэл Төмөрбулаг 10 кв 52 км ЦДАШ – 675.000.000
З. Тосонцэнгэл 110/10 дэд станц – 590.000.000
4. Сүхбаатар аймгийн Онгон-Дарьганга 15 кв 61 ЦДАШ – 730.000.000
5. Баянхонгор Бөмбөгөрийн 35 кв-ын 83 км ЦДАШ – 2.200.000.000
Нийт 5.995.000.000

Сэргээгдэх эрчим хүч:

1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая
2. Баянхонгор аймгийн Баянцаган. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая
З. Баянхонгор аймгийн Шинэжинст. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая                                        4. Дорнод аймгийн Матад эх үүсвэр 120 кВт 890 сая

Нийт 3 сая 650 сая

Нарны цахилгаан үүсгүүрийн их бүрэн систем:

1. 21500 ширхэг НЦҮ 319.29 доллар – 7.997.608.976
2. 10000 ш НЦҮ 339 доллар – 3.958.696.778
3. 8900 ш НЦҮ 339 доллар – 3.523.775.425
Нийт 15.480.081.179
Бүгд 25 тэрбум 125 сая төгрөг

“Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК 

Хаяг: СХД-ийн 4-р хороо, Улаанбаатар – 37, ШХ-186 , Утас: 632283, 632238, Факс: 632251, Цахим шуудан: newprogress@npg.mn, Веб: http://www.newprogressgroup.mn

2 тэрбум 805 сая төгрөгийн тендер авч хоёр сумд нарны цахилгаан станц барьсан. Нарны цахилгаан станц учир гэмтэл бага, одоо хоёул  хэвийн ажиллаж байгаа. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм. 

“Монгол алт” ХХК  

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р багийн нутаг. шуудан ш/х-920         Утас: 01372-33263, 33263, Факс: 01372-33263, И-мэйл: mongolalt@mongol.net

890 сая төгрөгөөр барьсан салхин станцын 15 сэнснээс  4 нь агрегат эвсэрсэний улмаас ажиллагаагүй байна. Захирал Ж.Мөнхтөр 

Тэрбээр Дархан-Уул аймгийн АН-ын дарга. Харин МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаа тус компанийн 35212 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тус компани алт олборлох ашиглалтын гурван лицензтэй.

“Үүрэг трейд” ХХК 910 сая төгрөгөөр барьсан нар, салхи хосолсон станцын 12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн улмаас ажиллахгүй байгаа Захирал: Оргойн Баяр. 

2010 онд 2.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Нийслэлийн “Спорт цогцолбор”-ын барилгыг барих тендэрт шалгарсан. Энэ жил 103 сая төгрөг сая төгрөгийг аваад, үлдсэн хөрөнгө оруулалтаа ирэх жил авна.

2006-2009 онд 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй Увс аймгийн Улаангомын спортын ордныг барьсан. Мөн Улаангом хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга угсралтын ажлын тендерийг авч 2010 онд дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл байна.

Advertisements

Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , | Leave a Comment »

Их бүтээн байгуулалтын үеэр баригдаад, унасан сэнснүүдийн нэг…

Posted by ИТХ on 2010

Засгийн газраас 2007 оныг “Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байрыг бий болгох жил” болгон зарлаж, дотоодын нэр бүхий 7 компанитай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах түлхүүр гардуулах гэрээ шууд байгуулсан.

Зураг дээр буй нэгэн станцын салхин сэнсний холболтын боолт, гайк нь шааардлага хангаагүй, түүнчлэн татуурга троссыг  чангалаагүйгээс боолт нь шувтарч унасан  гэж мэргэжилтнүүд үзжээ.

Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: | Leave a Comment »

Их бүтээн байгуулалтын үеэр баригдаад, унасан сэнснүүдийн нэг…

Posted by Хууль зүйн тусгай хөтөлбөр on 2010

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ

Posted by ИТХ on 2010

Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.

1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:

– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;

– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;

– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;

– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.

2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:

– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;

– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;

– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;

– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;

– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс  техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;

– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.

3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:

-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;

-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;

-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;

-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;

-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , , , | 1 Comment »

Мэргэжлийн бус компаниудтай шууд “түлхүүр гардуулах” гэрээ хийж, ажлаа гүйцэтгүүлжээ

Posted by ИТХ on 2010

“…Гэвч төрийн захиалгаар, хувийн хэвшлийн байгууллагуудын хийсн олон ажлаас цөөхөн тооны ажил үр дүнгээ өгсөн дүн гарч байна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Сэрвэй, Манлай, Говь-Алтай аймгийн Цээл, Дорноговь аймгийн Хатанбулаг зэрэг сумдад тавигдсан тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь тендерийн сонгон шалгаруулалт хийлгүй мэргэжлийн бус компаниудад шууд “түлхүүр гардуулах” гэрээгээр ажлыг гүйцэтгүүлсэн, техникийн хяналт хангалтгүй хийсэн, гүйцэтгэгч компаниуд чанар муутай тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна…”

2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Т.Цэрэнпүрэв, М.Түмэнжаргал, доктор, дэд проф. Г.Пүрэвдорж нарын тавьсан илтгэлээс авав.

Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Манлай сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

150 кВт-ын хүчин чадалтай. Үүний 120 нь салхи, 30 нь нарны станц юм.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: Үүрэг трейд ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

910 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2007 оны сүүлээр ашиглалтанд орсон гэж мэдээлэгдсэн.

2010 оны 10-р сарын байдлаар, 12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн улмаас ажиллахгүй байгаа юм байна. Тиймээс станцыг хэвийн ажиллагаанд оруулсны дараа Улсын комиссыг ажиллуулах шийдвэр гарчээ. Нарны цахилгаан станц нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд Манлай сумын төвийг өдөрт 11 цаг цахилгаан эрчим хүчээр хангаж буй ажээ.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: , | Leave a Comment »

Өмнөговь аймгийн Манлай сум дахь нар, салхи хосолсон цахилгаан станцын зургууд

Posted by ИТХ on 2010

Тус сумын нар, салхины хосолсон станцын12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн учраас ажиллахгүй байгаа юм байна.

Posted in + Өмнөговь аймгийн Манлай сум | Tagged: , | Leave a Comment »

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь салхи, дизель хосолсон цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлт:

150 кВт-ийн салхины цахилгаан станц нь АНУ-ын Bergey компанийн Bergey XL10R хэмээх 10 кВт-ын хүчин чадалтай 15 ширхэг салхин сэнс, сэнс тус бүрт  автомат удирдлага, инвертер, 2 В хүчдэлтэй 2000 Ацагийн багтаамжтай 240 ширхэг аккумлятор зэргээс бүрддэг байна.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: Дарханы “Монгол алт” компани

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

890 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2008 оны 6-р сарын 24-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2010 оны 10-р сарын байдлаар нийт тавигдсан 15 сэнснээс  11 нь хэвийн ажиллаж байгаа бол агрегат эвсэрсэний улмаас 4 сэнс ажиллагаагүй байна. Мөн иж бүрэн автоматжсан байх ёстой станцын хяналт нь гар ажиллагаанд орсон тул солих шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд салхин агрегат болон контроллер нь удаа дараа гэмтэж байсан байна.

Posted in + Дорноговь аймгийн Хатанбулаг сум | Tagged: , | Leave a Comment »

Дорнод аймгийн Матад сум дахь нар, салхины хосолсон цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

120 квт-ын хүчин чадалтай. Үүний 90 нь салхи, 30 нь нарны эрчим хүчээр ажилладаг.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: ’Баян констракшн’’ ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

890 сая төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөнд суугдсан. Гүйцэтгэл муу учир 2010 оны 10-р сарын байдлаар 97 сая төгрөгийн санхүүжилт дутуу байв.

Тендерийн явц:

Тендер явагдаагүй.

Шууд гэрээ байгуулсан тухай:

2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд  Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ тушаал нь  2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.

Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж  “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.

Ажлын явц, үр дүн:

2007 онд “Баян констракшн” компани тендерт шалгарсан .

2007 оны 10-р сард ажлаа эхэлж 2008 оны 3-р сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулж Монгол улсын төсвөөс 890 сая төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын 90 хувийг авчээ.

2007 оны 11-р сард Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг УМХГ-аас олгожээ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн мэргэжилтнүүд захиалагчийн хяналтыг 4-5 удаа хийсэн хугацаандаа дуусаагүй.

2008 онд ашиглалтанд оржээ.

2009 оны 3-р сард тус станцын тоног төхөөрөмжийн горим доголдолтой, хяналтын компьютерын системийг бүрэн угсарч суурилаагүйгээс шалтгаалан сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй байгаа талаар техникийн дүгнэлт гаргажээ. Удалгүй ашиглалтын явцад 5 ширхэг салхин агрегат нь эвдэрчээ.

2009 оны 9-р сард Эрчим хүчний газраас тус компанид албан шаардлага хүргүүлж, 2009 оны 10 дугаар сард багтаан хэвийн ажиллагаанд оруулахгүй бол гэрээг цуцалж, шүүхэд хандахаа мэдэгдэж байв . Хариуд нь тус компани Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Дорнод аймгийн Матад сумдад барьж байгуулсан нар, салхины станцуудыг 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэвийн ажиллагаанд оруулна гэж амалжээ.

2009 оны 10 дугаар сард Эрчим хүчний газрын хяналтын мэргэжилтнүүд очиж шалгахад ердөө оройн 3-4 цагийн хугацаанд эрчим хүчээр хангаж байв.

2009 оны 12-р сард Эрдэс баялаг, эрчим хүчний яамны сайд Зоригт УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн асуулгад хариулахдаа, ’Баян констракшн’’ ХХК-ийн сүүлийн 2 жилд эрчим хүчний барилга байгууламж барих тендерт оролцох эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан бөгөөд 2010 он гармагц уг комланийг шүүхэд өгч, улсыг хохиролгүй болгуулна гэжээ.

2010 оны 10-р сарын байдлаар 9 сэнснээс 3 сэнс ажиллаж байгаа бөгөөд нарны дэлгэцэн дээр хашаа унаж 1 дэлгэц хагарчээ. Гүйцэтгэгч “Баян констракшн” ХХК 22.5 кВт-н нарны дэлгэцийг нэмж суурилуулах ажлаа эхэлсэн. Дээрхи ажлыг дуусгахаар, улсын комиссыг 2010 оны 11-р сард багтаан ажиллуулахаар төлөвлөжээ. Сумыг өдөрт 18 цаг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Posted in + Дорнод аймгийн Матад сум | Tagged: , | Leave a Comment »