Сэргээгдэх эрчим хүчний станцууд

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Posts Tagged ‘УИХ-ын гишүүн С.Бямбацогт’

“Баян констракшн” ХХК ганцхан жилд 25 тэрбум 125 сая төгрөгийн тендер авчээ

Posted by ИТХ on 2010

Компанийн тухай Барьсан байгууламж, үр дүн Эзэмшил, өмнөх тендер
“Баян констракшн” ХХК  

2001 оны 8-р сард байгуулагдсан.

Хаяг: ЧД, Их тойруу-53/3, Мега төв (Баянбүрдийн тойргийн замын урд талд)

Утас:  91914098,

Факс: 70116888

Дөрвөн сумын нутагт нар, салхи хосолсон цахилаагн станц барихаар нийт 3 тэрбум 650 сая төгрөгийн тендер авсан. Энэ нь 2007 онд хийсэн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын тэн хагас нь юм. 

Гэсэн ч энэ компанийн барьсан станцуудын сэнсний 80 гаруй хувь ажиллахгүй байсаар өдий хүрсэн.

Захирал: Д.Буянтогтох 

“Баян констракшн” ХХК-ийн зөвхөн 2007 онд Түлш эрчим хүчний сайдын багцаас (“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат сайд байв) авсан ажлын жагсаалт                         Цахилгаан дамжуулах агаарын шугам:

1. Хөвсгөл аймгийн Цатаан-Уул Могойн голын 35 кв-ын 100 км шугам. – 2007 онд санхүүжигдэх – 1.800.000.000
2. Тосонцэнгэл Төмөрбулаг 10 кв 52 км ЦДАШ – 675.000.000
З. Тосонцэнгэл 110/10 дэд станц – 590.000.000
4. Сүхбаатар аймгийн Онгон-Дарьганга 15 кв 61 ЦДАШ – 730.000.000
5. Баянхонгор Бөмбөгөрийн 35 кв-ын 83 км ЦДАШ – 2.200.000.000
Нийт 5.995.000.000

Сэргээгдэх эрчим хүч:

1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая
2. Баянхонгор аймгийн Баянцаган. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая
З. Баянхонгор аймгийн Шинэжинст. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая                                        4. Дорнод аймгийн Матад эх үүсвэр 120 кВт 890 сая

Нийт 3 сая 650 сая

Нарны цахилгаан үүсгүүрийн их бүрэн систем:

1. 21500 ширхэг НЦҮ 319.29 доллар – 7.997.608.976
2. 10000 ш НЦҮ 339 доллар – 3.958.696.778
3. 8900 ш НЦҮ 339 доллар – 3.523.775.425
Нийт 15.480.081.179
Бүгд 25 тэрбум 125 сая төгрөг

“Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК 

Хаяг: СХД-ийн 4-р хороо, Улаанбаатар – 37, ШХ-186 , Утас: 632283, 632238, Факс: 632251, Цахим шуудан: newprogress@npg.mn, Веб: http://www.newprogressgroup.mn

2 тэрбум 805 сая төгрөгийн тендер авч хоёр сумд нарны цахилгаан станц барьсан. Нарны цахилгаан станц учир гэмтэл бага, одоо хоёул  хэвийн ажиллаж байгаа. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм. 

 

“Монгол алт” ХХК  

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р багийн нутаг. шуудан ш/х-920         Утас: 01372-33263, 33263, Факс: 01372-33263, И-мэйл: mongolalt@mongol.net

890 сая төгрөгөөр барьсан салхин станцын 15 сэнснээс  4 нь агрегат эвсэрсэний улмаас ажиллагаагүй байна. Захирал Ж.Мөнхтөр 

Тэрбээр Дархан-Уул аймгийн АН-ын дарга. Харин МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаа тус компанийн 35212 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тус компани алт олборлох ашиглалтын гурван лицензтэй.

“Үүрэг трейд” ХХК 910 сая төгрөгөөр барьсан нар, салхи хосолсон станцын 12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн улмаас ажиллахгүй байгаа Захирал: Оргойн Баяр. 

2010 онд 2.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Нийслэлийн “Спорт цогцолбор”-ын барилгыг барих тендэрт шалгарсан. Энэ жил 103 сая төгрөг сая төгрөгийг аваад, үлдсэн хөрөнгө оруулалтаа ирэх жил авна.

2006-2009 онд 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй Увс аймгийн Улаангомын спортын ордныг барьсан. Мөн Улаангом хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга угсралтын ажлын тендерийг авч 2010 онд дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл байна.

Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: , , , , , , | Leave a Comment »

Говь-Алтай аймгийн Бугат сум дахь нарны цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

Нийт 140 кВт-ын хүчин чадал бүхий хоёр нарны цахилгаан бий.  Үүний 80 кВт-ын чадалтай нарны цахилгаан станцыг Баян-Өлгий аймгийн Булган суманд суурилуулахаар оруулж ирсэн ч тус суманд шилжүүлсэн.

60кВт-ын нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд: 170 Вт-ын 350 ширхэг “Trina solar”-ийн нарны дэлгэц, цэнэг хураагуур нь 2 В-ийн 1000 А*цагийн 240 ширхэг, Leonics-ийн MTP-416F маркийн 60 кВт чадалтай 1 ш инвертер, SCP-240120 маркийн  удирдлагын хайрцаг.

80 кВт-ын нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд: 155-170 Вт-ын хүчин чадалтай 154 ш нарны цахилгаан үүсгүүр, 2 В-ын 1000 А.ц 72 ш цэнэг хураагуур.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв

Гүйцэтгэгч: “Нью Пауэр” ХХК

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

Монгол Улсын төсвийн тухай 2007 оны хуульд 60 кВт-ын НЦС-д 700,0 сая төгрөг, 80 кВт-ын НЦС-д 930,0 сая төгрөгөөр тус тус тооцохоор тусгагдсан. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжигдсан.

Ажлын явц, үр дүн:

2009 оны 1-р сард, Засгийн газаны хуралдаанаар, 2007 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд суурилуулахаар оруулж ирсэн 80 кВт-ын чадалтай нарны цахилгаан станцыг Говь-Алтай аймгийн Бугат суманд шилжүүлэн суурилуулах саналыг дэмжижээ.

2010 оны 3-р сар ашиглалтанд орсон. Гэсэн ч өдий хүртэл Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байна.

2010 оны 10-р сарын байдлаар хэвийн ажиллаж, сумыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж буй ажээ.

Posted in + Говь-Алтай аймгийн Бугат сум | Tagged: , | Leave a Comment »

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станцын тухай

Posted by ИТХ on 2010

Тодорхойлолт:

100 кВт хүчин чадалтай нарны цахилгаан станц нь аккуммуляторын дулаалсан байр, 175 Вт-ын 570 ширхэг “Trina solar”-ийн нарны дэлгэц, цэнэг хураагуур нь 2 В-ийн 1000 А*цагийн 360 ширхэг, Leonics-ийн MTP-416F маркийн 60 кВт чадалтай 2 ш инвертер, SCP-240120 маркийн  удирдлагын хайрцаг, нар, салхи, дизелийн удирдлагын мониторуудаас бүрдэнэ.

Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв.

Гүйцэтгэгч: “Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм.

Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:

Монгол Улсын төсвийн тухай 2006 оны хуульд 395 сая төгрөг, Монгол улсын төсвийн тухай 2007 оны хуульд 780 сая төгрөгөөр тооцохоор тусгагдсан. Нийт төсөв нь 1 тэрбум 175 сая төгрөг бөгөөд гүйцэтгэл нь 1 тэрбум 154  сая төгрөг болжээ.

Ажлын явц, үр дүн:

2006 оны 6 сард, сумын төв хонхор газар байрладаг, салхины хүч багатайг харгалзан Сангийн сайд болон Түлш, эрчим хүчний сайдын хамтарсан тушаалаар дизель станцтай хослон ажиллах 60кВт чадалтай нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэж, тендер зарласан боловч төсөвт өртөгтөө багтсан нэг ч тендер ирээгүй учир тендерийг хүчингүй болгожээ.

2006 оны 9 сар сард хүчин чадлыг бууруулж, 30 кВт чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэгч сонгох тендер зарласан байна.

2006 оны 11-р сард, тендерт оролцогсдоос хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэх “Нью прогресс” ХХК-тай гэрээ байгуулжээ.

2007 оны 3-р сард, Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2007 оны 50 дугаар тогтоол, Түлш, эрчим хүчний Сайдын 2007 оны 25 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймгийн Цэцэг суманд нэмж 70 кВт-ын чадалтай нарны цахилгаан станц барихаар “Нью пауэр” ХХК-тай шууд гэрээ байгуулсан байна.

2008 оны 11 сард, “Нью прогресс” ХХК, “Нью пауэр” ХХК-ууд барьсан  нарны цахилгаан станц ашиглалтанд орж, Улсын комисст хүлээн авсан.

2009 оны 4-р сарын байдлаар, нийтдээ 148718 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн, цахилгааны төлбөрт сардаа гэрт амьдардаг айлаас 5000 төгрөг, орон сууцанд амьдардаг айлаас 6000 төгрөг, тэтгэврийн хүнээс 3000 төгрөг тус тус хурааж, хуримтлалын сандаа 2,5 сая төгрөг хуримтлуулаад байжээ.

2010 оны 10-р сарын байдлаар, тус нарны цахилгаан станц хэвийн ажиллаж, Цэцэг сумын төвийг нартай үед өдөрт 14-15 цаг, бүрхэг үед өдөрт 7-8 цаг эрчим хүчээр хангаж буй ажээ.

Posted in + Ховд аймгийн Цэцэг сум | Tagged: , , | Leave a Comment »

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станцын зургууд

Posted by ИТХ on 2010

Ховд аймгийн Цэцэг сум дахь нарны цахилгаан станц барих тендерт  “Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК нар ялсан. Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм.


Posted in + Ховд аймгийн Цэцэг сум | Tagged: , , | 1 Comment »