Компанийн тухай | Барьсан байгууламж, үр дүн | Эзэмшил, өмнөх тендер |
“Баян констракшн” ХХК
2001 оны 8-р сард байгуулагдсан. Хаяг: ЧД, Их тойруу-53/3, Мега төв (Баянбүрдийн тойргийн замын урд талд) Утас: 91914098, Факс: 70116888 |
Дөрвөн сумын нутагт нар, салхи хосолсон цахилаагн станц барихаар нийт 3 тэрбум 650 сая төгрөгийн тендер авсан. Энэ нь 2007 онд хийсэн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын тэн хагас нь юм.
Гэсэн ч энэ компанийн барьсан станцуудын сэнсний 80 гаруй хувь ажиллахгүй байсаар өдий хүрсэн. |
Захирал: Д.Буянтогтох
“Баян констракшн” ХХК-ийн зөвхөн 2007 онд Түлш эрчим хүчний сайдын багцаас (“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат сайд байв) авсан ажлын жагсаалт Цахилгаан дамжуулах агаарын шугам: 1. Хөвсгөл аймгийн Цатаан-Уул Могойн голын 35 кв-ын 100 км шугам. – 2007 онд санхүүжигдэх – 1.800.000.000 Сэргээгдэх эрчим хүч: 1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр. Нар салхи хосолсон эх үүсвэр 150 квт эрчим хүчээр хангах – 920 сая Нийт 3 сая 650 сая Нарны цахилгаан үүсгүүрийн их бүрэн систем: 1. 21500 ширхэг НЦҮ 319.29 доллар – 7.997.608.976 |
“Нью Прогресс” ХХК, “Нью Пауэр” ХХК
Хаяг: СХД-ийн 4-р хороо, Улаанбаатар – 37, ШХ-186 , Утас: 632283, 632238, Факс: 632251, Цахим шуудан: newprogress@npg.mn, Веб: http://www.newprogressgroup.mn |
2 тэрбум 805 сая төгрөгийн тендер авч хоёр сумд нарны цахилгаан станц барьсан. Нарны цахилгаан станц учир гэмтэл бага, одоо хоёул хэвийн ажиллаж байгаа. | Эдгээр нь Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийн компаниуд юм.
|
“Монгол алт” ХХК
Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р багийн нутаг. шуудан ш/х-920 Утас: 01372-33263, 33263, Факс: 01372-33263, И-мэйл: mongolalt@mongol.net |
890 сая төгрөгөөр барьсан салхин станцын 15 сэнснээс 4 нь агрегат эвсэрсэний улмаас ажиллагаагүй байна. | Захирал Ж.Мөнхтөр
Тэрбээр Дархан-Уул аймгийн АН-ын дарга. Харин МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаа тус компанийн 35212 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тус компани алт олборлох ашиглалтын гурван лицензтэй. |
“Үүрэг трейд” ХХК | 910 сая төгрөгөөр барьсан нар, салхи хосолсон станцын 12 сэнснээс 5 нь хяналтын программ дээр гэмтэлтэйн улмаас ажиллахгүй байгаа | Захирал: Оргойн Баяр.
2010 онд 2.5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Нийслэлийн “Спорт цогцолбор”-ын барилгыг барих тендэрт шалгарсан. Энэ жил 103 сая төгрөг сая төгрөгийг аваад, үлдсэн хөрөнгө оруулалтаа ирэх жил авна. 2006-2009 онд 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвтэй Увс аймгийн Улаангомын спортын ордныг барьсан. Мөн Улаангом хотын шинэ нисэх онгоцны буудлын барилга угсралтын ажлын тендерийг авч 2010 онд дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл байна. |
“Баян констракшн” ХХК ганцхан жилд 25 тэрбум 125 сая төгрөгийн тендер авчээ
Posted by ИТХ on 2010
Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: Баян констракшн ХХК, Монгол алт ХХК, Нью Пауэр ХХК, Нью Прогресс ХХК, Түлш эрчим хүчний сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Үүрэг трейд ХХК | Leave a Comment »
“Ил тод байдал” сангийн товч дүгнэлт
Posted by ИТХ on 2010
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар өмнө ба баруун аймгуудын арав гаруй сумдад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц байгуулсан үйл явц, тэдгээр станцууд одоо хэрхэн ажиллаж байгаа талаар холбогдох мэдээллийг цуглуулсны дараа дараах дүгнэлтийг хийж байна.
Сайн тал, ололт:
– 1990 оноос хойш харанхуй байсан хөдөөгийн сумдыг өдөрт цөөн цагаар ч гэсэн цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн.
– Ирэх жилүүдэд Дэлхийн банк болон бусад донор орнууд буцалтгүй тусламж хэлбэрээр сэргээгдэх эрчим хүчний станц нэлээд олныг барьж өгөхөөр яригдаж байна. Үүнд манай улсын Засгийн газар зохих хүчин чармайлт гаргаж өөрийн хөрөнгөөр дээрх станцуудыг барьсан явдал нөлөөлсөн байх талтай.
– Хамгийн ирээдүйтэй эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхины эрчим хүчний станцыг байгуулж ашиглах талаар Монгол улс зохих туршлага хуримлуулж байна.
Сул тал, алдаа:
– 2007 онд тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Д.Эрдэнэбатын тушаалаар нэр бүхий найман суманд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахаар нийт 70 тэрбум 340 сая төгрөгийг тендер зарлахгүйгээр дотоодын компаниудад шууд гэрээгээр өгсөн байдаг. Ингэж байгуулсан станцуудын дийлэнх өнөөдөр эвдэрч гэмтэн хэвийн ажиллаж чадахгүй байгаа тул гүйцэтгэгч компаниудыг шүүхэд өгнө гэж Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд С.Зоригт 2010 оны хавар мэдэгдэж байсан боловч одоогоор аль нэг компани хариуцлага хүлээсэн тухай мэдээлэл алга байна.
– Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний станц бариулахдаа энэ салбарт огт туршлагагүй компаниудад зөвхөн санхүүгийн чадавхийг харж гэрээ байгуулсан нь олон тэрбумын өртөгтэй төслүүдийг үр дүн муутай болгожээ.
– Нар, салхины цахилгаан станцыг барих ажлын явцад мэргэжлийн хяналт шалгалт үндсэндээ орхигдсон байжээ.
– Аль болох олон сумыг хамруулах зорилгоор тэгшитгэж, нэг суманд ердөө 80-150 кВт-ын хүчин чадалтай станц байхаар тооцоолсон нь тухайн сумдын хэрэгцээг хангадаггүй, дээрээс нь эвдрэл гэмтэл тасардаггүй буюу огт ажиллахаа больсон тул өнөөдөр тэдгээр сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд зохион байгуулж байна.
Дүгнэлт, санал, зөвлөмж:
– Засгийн газраас анхнаасаа цөөн тооны сумдыг сонгон авч хангалттай хүчин чадалтай станцуудыг байгуулж эхэлсэн бол илүү үр дүнтэй болж олон тэрбум төгрөгийг үр ашиг муутай зарцуулахгүй байжээ.
– Сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барих ажлын үе шат болгонд мэргэжлийн хяналт байх шаардлагатай.
– Нар, салхины цахилгаан станц нь технологийн нэлээд өндөр түвшний байгууламж тул олон улсын нээлттэй тендер зарлах, гадаадын туршлагатай компаниудтай хамтран ажиллах нь чухал байна.
– Эдгээр цахилгаан станцыг төлөвлөх, барьж байгуулах, ашиглалтанд хүлээж авах үе шатанд тухайн сум орон нутаг, иргэдийн саналыг авах, ялангуяа хяналт тавих эрх олгох шаардлагатай.
– Барьж байгуулсан станцууд нь шаардлага хангаагүй, эвдэрч гэмтсэн гүйцэтгэгч компаниудыг ил тодоор зарлаж хариуцлага хүлээлгэх цаг болсон байна.
Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Leave a Comment »
"Ил тод байдал" сангийн товч дүгнэлт

Өмнөговь аймгийн Сэврэй сум дахь салхин цахилгаан станцын тухай
Posted by ИТХ on 2010
Тодорхойлолт:
70кВт чадалтай салхин цахилгаан станц. Техникийн хувьд тус бүр 20 кВт чадал гаргах 4 ширхэг “Anhua new energy development Co.,Ltd”-ийн AH-20 kW маркийн салхин турбин.
Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Гүйцэтгэгч: “АБ Солаар” ХХК
Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:
Монгол улсын төсвийн тухай 2006 оны хуульд 398 сая 590 мянган төгрөг тусгагдсан.
Тендерийн явц:
Тендер явагдаагүй.
Шууд гэрээ байгуулсан тухай:
2007 оны 3-р сарын 26-ны өдөр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Д.Эрдэнэбатын “Шууд гэрээ байгуулах тухай” тушаалаар нийт 68 тэрбум 454 сая төгрөгийг түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр хувийн компаниудад өгснөөс 7 тэрбум 340 сая төгрөг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахад зориулагдсан. Энэ талаар тус яамны тухайн үеийн Төрийн нарийн бигийн дарга Т.Цэрэгпүрэв “…Тухайн үед би сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шууд гэрээ байгуулахгүй гэж үзэж, гарын үсэг зурахаас татгалзсан. Шууд тендер зарлах нь хуулийн процедур, шалгуур үзүүлэлт гээд олон зүйл зөрчиж байгааг хэлсэн. Гэтэл Б.Эрдэнэбат сайд дэд сайдаа оролцуулсан ажлын хэсэг байгуулаад ганцхан шөнийн дотор бух асуудлыг шийдсэн. Энэхүү сэргээгдэх эрчим хүчний тендерт мэргэжлийн бус, бизнесийн ашиг хэт хөөсөн компаниуд шалгарснаас нэг ч салхин сэнс ажиллахгүй байгаа” гэж ярьж байжээ.
Энэ тушаал нь 2007 оны 3-р сарын 7-ны өдрийн ЗГ-ийн 50-р тогтоолийг үнэдслэсэн бөгөөд үүнд “Гэрээ шууд байгуулахдаа санхүү болон техникийн чадавхи сайтай, дадлага туршлагатай, найдвартай гүйцэтгэгчийг сонгож, хэрэгжилтийн явцад хяналт, мэргэжил арга зүйн заавар, аргачиллааар хангаж ажиллахыг Сагийн сайд Т.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалагасугай” гээд тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөгийн Шадар сайд М.Энхболд гарын үсэг зурсан байдаг.
Харин энэ тогтоол нь 2007 оны 2-р сарын 6-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэгдсэн 34.1.6 тоот заалтыг үндэслэжээ. Тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж “улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах авто зам, эрчим хүчний төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын нийт аж ахуйн нэгжүүдийн хүчин чадалтай тэнцүү буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар жишиг үнийг үндэслэн гүйцэтгэгчдийг шууд сонгох шаардлагатай гэж үзсэн бол шууд гэрээ байгуулж болно” гэсэн заалт нэмжээ.
Ажлын явц, үр дүн:
2007 оны үед хүчин чадлыг нэмж 150 кВт болгосон ч төсвөө нэмээгүй тул гүйцэтгэгч компани нь төсөвтөө тааруулж хүчин чадлыг нь багасгажээ.
2008 оны 11 сард Улсын комисст хүлээлгэн өгсөн.
2008 онд, энэ салхин цахилгаан станцыг шаардлага хангахгүй байгаа гэж үзээд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан хөөцөлдөж Нарийн сухайтаас 15 кВт-ын өдөр хүчдэлийн шугам татах хөрөнгийг улсын төсөвт суулгуулжээ. Үүнээс учир салхин цахилгаан станцад зориулж 0,4 кВ-ын түгээх сүлжээг шинэчлэх ажил хийгдээгүй байна.
2009 оны эхний улирлын байдлаар, салхин цахилгаан станцын инвертор нь удаа дараагийн гэмтэл, мөн конвертор нь ажиллагаагүй болсон байжээ. Салхин сэнсний салхины хурд хэмжигч ажиллагаагүй, тулгуурын холбоос зохих стандартын дагуу чангалагдаагүй байв. Тиймээс мэргэжилтнүүд, гэрээний баталгаат хугацаанд дээрх гэмтлийн гүйцэтгэгчээр засварлуулж, хэвийн ажиллагаанд оруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Posted in + Өмнөговь аймгийн Сэврэй сум | Tagged: АБ Солаар ХХК | 1 Comment »
Говь-Алтай аймгийн Бугат сум дахь нарны цахилгаан станцын тухай
Posted by ИТХ on 2010
Тодорхойлолт:
Нийт 140 кВт-ын хүчин чадал бүхий хоёр нарны цахилгаан бий. Үүний 80 кВт-ын чадалтай нарны цахилгаан станцыг Баян-Өлгий аймгийн Булган суманд суурилуулахаар оруулж ирсэн ч тус суманд шилжүүлсэн.
60кВт-ын нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд: 170 Вт-ын 350 ширхэг “Trina solar”-ийн нарны дэлгэц, цэнэг хураагуур нь 2 В-ийн 1000 А*цагийн 240 ширхэг, Leonics-ийн MTP-416F маркийн 60 кВт чадалтай 1 ш инвертер, SCP-240120 маркийн удирдлагын хайрцаг.
80 кВт-ын нарны цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд: 155-170 Вт-ын хүчин чадалтай 154 ш нарны цахилгаан үүсгүүр, 2 В-ын 1000 А.ц 72 ш цэнэг хураагуур.
Захиалагч: Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
Гүйцэтгэгч: “Нью Пауэр” ХХК
Хөрөнгө оруулалт, төсөвт өртгийн эх үүсвэр, хэмжээ:
Монгол Улсын төсвийн тухай 2007 оны хуульд 60 кВт-ын НЦС-д 700,0 сая төгрөг, 80 кВт-ын НЦС-д 930,0 сая төгрөгөөр тус тус тооцохоор тусгагдсан. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжигдсан.
Ажлын явц, үр дүн:
2009 оны 1-р сард, Засгийн газаны хуралдаанаар, 2007 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд суурилуулахаар оруулж ирсэн 80 кВт-ын чадалтай нарны цахилгаан станцыг Говь-Алтай аймгийн Бугат суманд шилжүүлэн суурилуулах саналыг дэмжижээ.
2010 оны 3-р сар ашиглалтанд орсон. Гэсэн ч өдий хүртэл Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байна.
2010 оны 10-р сарын байдлаар хэвийн ажиллаж, сумыг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж буй ажээ.
Posted in + Говь-Алтай аймгийн Бугат сум | Tagged: Нью Пауэр ХХК, УИХ-ын гишүүн С.Бямбацогт | Leave a Comment »
Их бүтээн байгуулалтын үеэр баригдаад, унасан сэнснүүдийн нэг…
Posted by Сандагдоржийн ГАНХУЯГ on 2010
Засгийн газраас 2007 оныг “Их бүтээн байгуулалт, шинэ ажлын байрыг бий болгох жил” болгон зарлаж, дотоодын нэр бүхий 7 компанитай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах түлхүүр гардуулах гэрээ шууд байгуулсан.
Зураг дээр буй нэгэн станцын салхин сэнсний холболтын боолт, гайк нь шааардлага хангаагүй, түүнчлэн татуурга троссыг чангалаагүйгээс боолт нь шувтарч унасан гэж мэргэжилтнүүд үзжээ.
Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: Түлш эрчим хүчний сайд асан Д.Эрдэнэбат | Leave a Comment »

Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээж байжээ
Posted by ИТХ on 2010
Сумдад байгуулагдсан нар, салхи, усан цахилгаан станцуудыг байгуулах болон ашиглалтын явцад дараах алдаа дутагдал гарсан гэж үздэг.
1. Станцуудыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх үеэс дараах хүндрэлүүд гарч эхэлсэн. Үүнд:
– Сумдын цахилгаан хэрэгцээг дангаараа хангаж хүрэлцэхээргүй чадалтай сэргээгдэх эрчмийн цахилгаан станцыг төлөвлөжээ;
– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулах ажлын зураг төсөл боловсруулах чадвартай зургын байгууллагууд байгаагүй. Ийм учраас улсын экспертизээр батлуулах ажил удааширсан;
– Компаниуд өөрсдийн барьж байгуулах станцын техник, тоног төхөөрөмжөө сонгох чадвар дутснаас барилгын ажил удааширч эхэлсэн барилгын ажил удааширч эхэлсэн;
– Нар, салхины цахилгаан үүсгүүрийг дизель агергаттай хоорондоо зохицон ажиллах техникийн даалгаврыг гүйцэлдүүлэх тоног төхөөрөмжийг сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл нар, салхиний эх үүсвэрүүд нь хоорондоо зохицолдон ажиллах технологийн барьж ажилаагүй;
– Дэлхийн зах зээл дээр хар тугалганы үнэ огцом өссөн нь цэнэг хураагуурын үнийг өсгөсөн байна. Үүнээс шалтгаалж төсөвт зардалдаа багтаах гэж хямд тоног төхөөрөмж авч станцын чанарт нөлөөлсөн гэж үздэг.
2. Станцуудыг барьж байгуулах явцад дараахь алдаа, дутагдлууд гарсан гэж үздэг. Үүнд:
– Салхины эрчмийн нөөцийн нарийвчилсан хэмжилт хийгээгүй газарт салхины эрчим хүчний тоног төхөөрөмж ашиглах шийдвэр гаргасан;
– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд барьж байгуулах ажлыг туршлагагүй компаниудад шууд гэрээ байгуулан өгсөн;
– Нар, салхины эх үүсвэрүүд нь хоорондоо зохилдохгүй байснаас бие биенээ эвдэж гэмтээсэн;
– Станцын системийн үйл ажиллагааг хянах компьютерийн системийг ажилуулж чадаагүй;
– Станцуудын барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх нарийвчилсан зураг төсөл байгаагүйгээс техник хяналтын ажлыг шаардлагтай хэмжээнд хүндрэлтэй болсон;
– Техникийн хяналтыг хангалтгүй, бараг хийгээгүй гэж болохоор хариуцлагагүй хийсэн.
3.Станцуудыг барьж байгуулсны дараа дараах бэрхшээл гарсан. Үүнд:
-Станцуудыг ашиглалтад өгөхдөө гүйцэтгэхэд гүйцэтгэгч компаниуд нь ашиглалт явуулах, үйлчилгээ хийх зааврыг бүрэн гүйцэд хийж хийж өгөөгүйгээс эвдрэл гэмтэл байнга гарах нэг үндсэн шалтгаан болсон;
-Барьж байгуулсан нар, салхины цахилгаан станцыг ашиглах боловсон хүчин хүчний сургалтыг хангалттай хийж дадлагажуулаагүй. Энэ тал дээр захиалагч болон гүйцэтгэгч нар хариуцлагагүй хандсан;
-Нэгэнт барьж байгуулсан нар, салхины цахилгаан станц, усан цахилгаан станцыг (хөрөнгийг) одоог хүртэл хариуцах эзэнтэй болголгүй удааж байгаагаас эзэнгүйдэх болсон;
-Үйлдвэрлэсэн эрчим хүчийг зарж борлуулах үнэ тарифыг тогтоогоогүйгээс хэрэглэгчид хэмнэлтгүйгээр үнэгүй цахилгаан хэрэглэсээр байгаа;
-Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах шугам олноор барьж сумдын төвийг холбосон нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдууд энэ жишгээр холбуулах сонирхол төрж, станцуудад хайхрамжгүй хандаж, сөрөг зүйл ярих болсон.
2009 оны 12-р сард болсон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум-II”-ын үеэр Эрчим хүчний газрын ажилтнууд болох доктор Ч.Батбаяр, Г.Пүрэвдорж, А.Эрдэнэбаатар, Б.Баясгаланбаатар, Л.Жадамбаа нарын тавьсан илтгэлээс авав.
Posted in + Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, + Баянхонгор аймгийн Баянцагаан сум, + Баянхонгор аймгийн Шинэжинст сум, + Говь-Алтай аймгийн Цээл сум, + Дорноговь аймгийн Мандах сум, + Дорноговь аймгийн Хатанбулаг сум, + Дорнод аймгийн Матад сум, + Ховд аймгийн Цэцэг сум, + Өвөрхангай аймгийн Богд сум, + Өмнөговь аймгийн Манлай сум, Мэдээ, тайлбар. дүгнэлт | Tagged: АБ Солаар ХХК, Баян констракшн ХХК, Монгол алт ХХК, Нью Пауэр ХХК, Нью Прогресс ХХК, Престиж Инженеринг ХХК, Түлш эрчим хүчний сайд асан Д.Эрдэнэбат, Хүрд ХХК, Үүрэг трейд ХХК | 1 Comment »
Монголын нийт газар нутгийн 40 гаруй хувь нь салхины нөөцөөрөө салхин цахилгаан станц байгуулах бололцоотой
Posted by ИТХ on 2010
Монголын салхины эрчим хүчний ассоциацийн гүйцэтгэх захирал, “Клинтек” ХХК-ийн ерөнхий инженер Э.Мягмардорж бидэнд дараах тодруулгыг өгсөн юм.
– Нарны эрчим хүчний үйлдвэрлэл тогтвортой ч салхины станцаас 3-4 дахин үнэтэй болохоор бизнесийн талаас хөгжүүлэхэд төвөгтэй байдаг. Монголын өнөөгийн хууль эрх зүйн орчинд нарны эрчим хүчний парк байгуулаад өртөгөө 15 орчим жилийн дараа нөхөх бол салхин парк 5-8 жилийн дараагаас ашгаа өгөхөөр байгаа юм.
Тэрчлэн манай нийт газар нутгийн 40 гаруй хувь нь салхины нөөцөөрөө салхин цахилгаан станц байгуулах бололцоотой. Сүхбаатар, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудын нутаг тэгш талбайтайн дээр газар тариалангийн зориулалттай талбай бага байдаг, мөн БНХАУ-тай ойр байдаг нь зардал багатай болгодог. Тиймээс эдгээр нутгуудад салхин паркийг бизнесийн зорилгоор ашиглахад үр ашигтай гэж судлаачид үздэг.
Харин уулархаг нутаг, салхины нөөцтэй хэдий ч салхин паркийн техникийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөх салхины хуйлрал их явагддаг, түүнчлэн ихэнх тэгш талбайд эзэмшигчтэй болсон байдаг нь зардал ихэсгэх дутагдалтай байдаг.
Posted in Мэдээ, тайлбар. дүгнэлт | Leave a Comment »